ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ 2026 ОНЫ ХАВРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний хүрээнд Монголын газар зохион байгуулалтын холбоо НҮТТБ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл НҮТББ-ууд хамтран газар зохион байгуулалтын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад газар зохион байгуулалтын салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгуулга, хувийн хэвшлийн 40 гаруй мэргэжилтэн, албан хаагч хамрагдсан бөгөөд салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүд, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар хичээл зааж оролцов.

Сургалтын хөтөлбөрийн агуулга нь Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний шинэчилсэн аргачлал, Газрын эрхзүйн норм, дүрэм ба салбарын эрхзүйн шинэчлэл, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, Газрын маргаан, түүнийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэрлэлт, Газрын цахим систем, түүний хяналтын самбар, Газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн тогтвортой газрын менежмент, Биологийн олон янз байдлын үнэлгээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, Газрын засаглалын үнэлгээний олон улсын арга зүй, Газрын бодлогын шинжилгээ, удирдлага, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд орон зайн нэгдсэн төлөвлөлтийн арга зүйг ашиглах, Бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтөд орон зайн дүн шинжилгээ хийх, Газар зохион байгуулалтын дэвшилтэт техник технологи, зэрэг сэдвүүдийг хамарсан болно.



2026 оны хаврын шалгалтын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Шалгалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 56-262582, 90666398 утсаар лавлана уу.

