EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтын бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл явагдана.
Мэргэжилтнүүд сургалтын цахим систем (www.surgalt.gazar.gov.mn)-рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Сургалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
✅ Зөвлөх болон мэргэшсэн инженерүүдэд зориулсан 10 кредит багц цагийн сургалт (заавал судлах -5 кредит, сонгон судлах - 5 кредит) нийт 10 өдөр тасралтгүй явагдана. Уг сургалтад тухайн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан, нийгмийн даатгал тасралтгүй 60 сар төлөгдсөн Газар зохион байгуулалтын инженерүүд хамрагдах;
✅ Сургалтад бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
✅ Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
✅ Сургалт, шалгалтын хуваарийн мэдээллийг тогтмол шалгах.
Дэлгэрэнгүй мэдээллийг 📞 262582, 90666398 утсаар лавлана уу.
Дээш буцах