EN

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН БАРИНА

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудал, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх асуудлуудыг тус тус хэлэлцэв.

Газрын тухай хууль анх 2002 онд онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Газрын багц хуульд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин сайтар нягталж, Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулахыг БХБ-ын сайд Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

“Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил”-ыг улсын хэмжээнд зохион байгуулан хийж гүйцэтгэн, Газрын нэгдмэл сангийн мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг шинэчлэн Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулан газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах боломжтой системийг байгуулсан юм.

Цахим системийг нэвтрүүлснээр Төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтой

Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд орон нутгуудад шинээр байрлуулсан тэмдэгжүүлэлтийн ажил холбогдох стандартын дагуу хийгдсэн талаар газар дээр нь очиж шалган дүн шинжилгээ хийхийг үүрэг болголоо.

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаар сумдын газар, эд хөрөнгийн хаяг болон замын тэмдэглэгээ холбогдох стандартын дагуу хийгдсэн эсэхийг газар дээр нь очиж шалгах, дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Дээш буцах