EN

ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР, ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ВЭБ СИСТЕМ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН СИСТЕМ, ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус газраас хэрэгжүүлж буй “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох”, “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлуудын хүрээнд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан Газрын биржийн цахим системийн шинэчилсэн хувилбар, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб систем, Газрын татвар, төлбөрийн систем, Газрын үнэлгээний цахим системийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.

Уг сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын бирж цахим систем болон Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан нийт 33 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалтыг удирдамжид заагдсан хөтөлбөрийн дагуу гэрээт ажлын гүйцэтгэгч байгууллагууд болон тус газрын Кадастрын хэлтэс хамтран зохион байгууллаа.

Мөн сургалтын хугацаанд Газрын биржийн цахим системийн шинэчилсэн хувилбар, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб систем, Газрын татвар, төлбөрийн систем, Газрын үнэлгээний цахим системийн хөгжүүлэлттэй холбоотой санал авч нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэв.

Сургалтын хөтөлбөр

Цаг                         

Гүйцэтгэх ажил

Гүйцэтгэх ажлын хэлбэр

1 дэх өдөр /Газрын биржийн цахим систем/

0900-0910

Сургалтын нээлт

Лекц

0910-0930

Системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг танилцуулах, үндсэн функцууд дээр ажиллах

Лекц

0930-1000

Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх, худалдаа, түрээсийн зар байршуулах

Лекц, семинар

1000-1030

Системийн удирдлагын хэсэгтэй танилцах, хэрэглэгчийг нэмж эрхийг нь нээх

Лекц, семинар

1030-1100

Цайны завсарлага

1100-1130

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлах, засварлах

Лекц, семинар

1130-1130

Дуудлага худалдааны оролцох хүсэлт илгээх, оролцогчийг баталгаажуулах

Семинар

1130-1200

Дуудлага худалдаа зохион байгуулах, хандалтыг хянах, үнийн санал өгөх, ялагчийг тодруулах

Семинар

1200-1230

Дуудлага худалдаатай холбоотой санал авах, гарсан саналыг засварлаж оруулах, турших

Семинар

1230-1330

Үдийн завсарлага

1330-1400

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлах, засварлах

Лекц, семинар

1400-1430

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт илгээх, оролцогчийг баталгаажуулах

Семинар

1430-1500

Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, ялагчийг тодруулах

Семинар

1500-1530

Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой санал авах, гарсан саналыг засварлаж оруулах, турших

Семинар

1530-1600

Цайны завсарлага

1600-1630

Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ бүртгэх, экселээс оруулах

Семинар

1630-1650

Газрын биржийн цахим системд мэдээ бэлтгэх оруулах, засварлах, тайлан гаргах

Семинар

1650-1700

Газрын биржийн цахим системийн үйл ажиллагаатай холбоотой санал авах, тохируулга хийх

Семинар

1700-1730

Системд ажиллах хэрэглэгчдийг бүртгэх, цаашид анхаарах зүйл, аюулгүй байдлын талаар зөвлөмж өгөх

Лекц, семинар

2 дахь өдөр /Газрын үнэлгээний систем/

0900-0930

Системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын танилцуулга

Лекц

0930-1030

Газрын үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн модультай ажиллах

Лекц, семинар

1030-1100

Цайны завсарлага

 

1100-1130

Үнэлгээний математик загварчлалын модультай ажиллах

Лекц, семинар

1130-1130

Зах зээлийн үнийн модультай ажиллах

Лекц, семинар

1130-1200

Жишиг нэгж талбарын модультай ажиллах

Лекц, семинар

1200-1230

Кадастр /масс/-ын үнэлгээ хийх модультай ажиллах

Лекц, семинар

1230-1330

Үдийн завсарлага

 

1330-1400

Газрын суурь үнэлгээ тогтоох модультай ажиллах

Лекц, семинар

1400-1500

Газрын үнэлгээний бүсчлэлийн модультай ажиллах

Лекц, семинар

1500-1530

Давхаргын модультай ажиллах

Лекц, семинар

1530-1600

Цайны завсарлага

 

1600-1800

Дадлагын ажил хийх

Семинар

3 дахь өдөр / ВЭБ Лэнд менежер программ, газрын төлбөр, татварын систем /

0900-0930

Системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын танилцуулга

Лекц

0930-1030

Гэрээ, Өмчлөлийн модультай ажиллах

Лекц, семинар

1030-1100

Цайны завсарлага

 

1100-1130

Газрын суурь үнэлгээний модультай ажиллах

Лекц, семинар

1130-1230

Газрын төлбөрийн модультай ажиллах

Лекц, семинар

1230-1330

Үдийн завсарлага

 

1330-1430

Газрын татварын модультай ажиллах

Лекц, семинар

1430-1500

Хураамжийн модультай ажиллах

Лекц, семинар

1500-1530

Тайлангийн модультай ажиллах

Лекц, семинар

1530-1600

Цайны завсарлага

 

1600-1630

Давхаргын модультай ажиллах

Лекц, семинар

1630-1800

Дадлагын ажил хийх

Семинар

 

 

 

 

Дээш буцах