EN

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Газрын харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус хурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль болон мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Тус хуралд Монгол улс, АНУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Непал зэрэг улсуудын 75 эрдэмтэн судлаачид 24 эрдэм шинжилгээний өгүүллийг газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр танхим болон цахимаар танилцуулж, шилдэг эрдэм шинжилгээний өгүүллийг шалгарууллаа.
Дээш буцах