EN

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН КАДАСТРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан албан хаагчдад 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд танхимын болон лабораторийн сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтаар Газрын кадастрын мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн сургалтаас гадна салбарын хууль тогтоомжид орсон өөрчлөлт, хяналт шалгалтын ажлын үр дүн, ашиг сонирхлын зөрчил болон төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг тодорхой сэдвийн хүрээнд чадавхжуулхаас гадна хувь хүний хөгжил, харилцаа, хандлага сэдвээр мэргэжлийн сургагч багш албан хаагчдад мэдээлэл өглөө.  

Цаашид салбарын хэмжээнд хэрэгжиж буй хууль эрх зүйд өөрчлөлт оруулах, хяналт шалгалтыг сайжруулах, илэрсэн алдаа дутагдлыг засварлах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, цахим шилжилтийг боловсронгуй болгох, нөхөн бүрдүүлэлтийн арга хэмжээг эцэслэх, нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэргийн бүрдлийг хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх талаар тодорхой чиглэл өгч ажиллаа.

Дээш буцах