ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний хүрээнд “Монголын Кадастрын холбоо” НҮТББ нь газрын кадастрын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад газрын кадастрын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын 24 инженер, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд газрын кадастрын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар хичээл заалаа.

Сургалтын хөтөлбөрийн агуулга нь Монгол Улсын газрын харилцааны онцлог, газрын кадастрын эрх зүйн орчин, газрын харилцааны олон улсын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, газрын эдийн засгийн үнэлгээ, газрын төлбөр, татвар, түүний үр нөлөө, Кадастрын мэдээллийн системийн веб болон десктоп програмчлалын үндэс, онцлог, Газрын кадастр, Газрын нэгдмэл сан, Газрын үнэлгээ, татвар, төлбөр болон Газрын цахим биржийн цахим системүүд, тэдгээрийн хэрэглээ, судалгааны болон кадастрын судалгааны арга зүй, газар, үл хөдлөх хөрөнгийн харилцаа, газрын удирдлагын домэйн загвар, (LADM) ISO 19152 ба түүний хэрэглээ, 3D/4D кадастр, зайнаас тандан судлалын технологи, аргачлалыг кадастрт хэрэглэх зэрэг сэдвүүдийг хамарсан болно.



2026 оны хаврын шалгалтын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.Шалгалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 262582, 90666398 утсаар лавлана уу.

