ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024 оны 06 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
✅Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”,
✅Газрын мониторингийн цахим систем, дундын мэдээллийн сан, зайнаас тандан судлалын аргаар газрын мониторинг хийх, бэлчээрийн фото мониторинг, нөхөн сэргээлтийн талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн.
Энэхүү сургалтын нэг онцлог нь орон нутагт газрын мониторинг, бэлчээрийн фото мониторинг, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагын талаар аймаг, нийслэл, дүүргийн мэргэжилтнүүд танилцуулга хийж, харилцан мэдээлэл, туршлага солилцсон явдал боллоо.
Мөн сургалтын сүүлийн өдөр нийт оролцогчид хээрийн дадлагад хамрагдсан бөгөөд хөрсний судалгаа, ургамлын бичиглэл, спектрорадиометр багажийг хээрийн нөхцөлд ашиглах дадлагыг хийж, биологийн олон янз байдлын судалгааг газар зохион байгуулалт, газрын мониторингийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар практик мэдлэг олж авч, сургалт амжилттай өндөрлөлөө.
Сургалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Нийслэлийн бодлогын судалгааны хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ТНС байгууллагын судлаач, эрдэмтэн, багш нар болон Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд талархал илэрхийлье.
#FAOMongolia
#WWFMongolia
#DryLands
#GenerationRestoration