EN

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ БОЛОН ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАРЫН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийг хэрэглээнд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Бишрэлт зочид буудлын Diomond хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.  Нээлтийн үйл ажиллагаанд:          

  • Х.Баделхан /БХБ-ын сайд/
  •  Ч.Хүрэлбаатар/Сангийн сайд/
  • Ц.Ганхүү /ГЗБГЗЗГ-ын дарга/
  • Б.Заяабал /Татварын ерөнхий газрын дарга/ нар оролцож, үг хэллээ.

    ГЗБГЗЗГ нь салбарын хэмжээнд 2019 оныг  “Иргэн төвтэй ил тод ухаалаг газрын харилцааны жил” болгон газрын харилцаатай холбоотой бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаа.

    Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор баталж байсан газрын суурь үнэлгээг 21 жилийн дараа буюу 2018 онд шинэчлэн батлууллаа. Мөн төрөөс тогтоож байгаа энэхүү газрын суурь үнэлгээг цаашид тогтмол шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хот суурин газрын суурь үнэлгээг 3 жил тутамд бусад ангиллын газрын суурь үнэлгээг 5 жил тутамд шинэчлэн тогтоож байх боломжтой боллоо.

    Газрын үнэлгээний системд олон улсад ашиглалгдадаг масс үнэлгээний арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж оруулсан бөгөөд газрын үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн 39 давхарга мэдээллийн сан, газрын зах зээлийн үнийн үнэн бодит мэдээлийн санг үүсгэн, эдгээр мэдээллүүдийг ашиглан газрын нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрийн үнэлгээг автоматаар хийж, газрын суурь үнэлгээг тогтмол шинэчлэх боломж бүрдсэн.

    2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр газрын төлбөр, татвартай холбоотой асуудлыг Татварын ерөнхий газар болон манай байгууллагын хооронд дундын мэдээллийн сан байгуулан мэдээллээ харилцан солилцох замаар шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл манай байгууллагаас газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад манай системд бүртгэгдэж байгаа юм. Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоог  байгуулж, нэг талаас иргэд, олон нийтэд хүрч буй үйлчилгээ шуурхай явагдах, нөгөө талаас улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо.

    Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn хаягнаас харах мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системсээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, эргээд бидний үйлчилгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж чадлаа.

Дээш буцах