ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМЭЭР ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” гэрээт ажлын хүрээнд хөгжүүлсэн Газрын үнэлгээний системээр газрын эдийн засгийн үнэлгээ хийх сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 19–ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22–ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Сургалтанд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан нийт 23 мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтаар Газрын цахим биржийн системд газрын зах зээлийн үнийн мэдээ бүртгэх, Газрын үнэлгээний системд газрын үнэлгээнд нөлөөлөгч нийгмийн дэд бүтэц, инженерийн дэд бүтэц, хүрээлэн буй орчны мэдээллийг шинэчлэх, дүн шинжилгээ хийх, газрын эдийн засгийн үнэлгээг хийх, газрын суурь үнэлгээний бүс, суурь үнэлгээг тогтоох, Газрын төлбөр, татварын системд түр гэрээ, мал бүхий иргэнтэй хийх гэрээ, зам шугам, сүлжээ, уурхайн эдэлбэр газарт төлбөр ногдуулах зэрэг агуулга бүхий мэдээлэл, чадварыг мэргэжилтнүүдэд олгосон.
Сургалтын төгсгөлд Орлогч дарга А.Батбаяр, Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн нар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын бодлого, чиглэл, газрын үнэлгээ, төлбөр, татварын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар сургалтанд оролцогчидтой санал солилцлоо.