ГАЗРЫН ШИНЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛ БОЛЛОО
Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар байгуулагдсан “Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны дөрөвдүгээр хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар даргалж, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдууллаа.
Дөрөвдүгээр хуралдаанаар Газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах асуудал, Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Улсын тусгай хамгаалалттай “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг тодруулж, зурагласан ажлын үр дүн зэргийг хэлэлцэж, 1 асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.