EN

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/142 дугаар тушаалаар “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн системийг нэвтрүүлэх тухай” шийдвэрлэсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газарт хийгдэж буй газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг цахим  хэлбэрээр гүйцэтгэх болсон тул “МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СИСТЕМЭЭР ДАМЖУУЛЖ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗАХИАЛГАТ ХЯНАН БАТАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ” сэдэвт сургалтыг 2020 оны 07-08 дугаар сард цахимаар зохион байгуулах гэж байна.

            Иймд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэгч мэргэжлийн байгууллагын албан хаагчид та бүхэн энэхүү сургалтад идэвхтэй хамрагдаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар үзүүлэхэд хамтран ажиллахыг хүсье.

            Жич: Сургалтын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 

 Суурь судалгаа, мониторингийн хэлтэс

Утас: 51-263676 
Цахим шуудан: 
monitoring.report@gazar.gov.mn

Дээш буцах