EN

ГАЗРЫН ТУХАЙ, КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳 Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн:
1. Монгол улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа.
Ийнхүү эдгээр хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж батлагдсанаар өнөөдөр үүсээд буй Монгол Улсад газрын бүртгэл эрхэлж буй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн бүртгэл/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /өмчлөх эрхийн бүртгэл/, Ашигт малтмал, газрын тосны газар /уул уурхайн газар/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тусгай хамгаалалттай газар/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /тариалан, бэлчээр/ зэрэг байгууллагуудын эрхэлж байгаа чиг үүргийн давхардалыг арилгах болон зохиомол шат дамжлагыг багасгахын зэрэгцээ “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх” гэсэн Газрын тухай хуульд заасан үндсэн зарчмыг хангаж бүрдүүлэхэд оршино.
Дээрх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, газар төлөвлөх, олгох, бүртгэх эрх бүхий яам, агентлагууд, Засаг дарга нартай харилцан уялдаатай, хяналт тавьж ажиллах боломж нөхцөлөөр хангаж, газрын асуудлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж цэгцлэх арга хэмжээг авах юм.
Дээш буцах