[ГЕО АРГА ХЭМЖЭЭ] ЗУРГАА ДАХ УДААГИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ НҮБ-ЫН ДЭЛХИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ФОРУМ 2020 ОНД АНГЛИ УЛСАД БОЛНО.
[ГЕО АРГА ХЭМЖЭЭ] Зургаа дах удаагийн Өндөр түвшний НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Форум 2020 онд Англи улсад болно.
Зургаа дах удаагийн Өндөр түвшний НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Форум 2020 оны 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Англи улсад "Changing the World - Geospatially" сэдвийн дор зохион байгуулагдана. Зохион байгуулагч Орднанс Сүрвэй байгууллага энэ удаагийн форумаар "Ирээдүйн чиг хандлага: Орон зайн мэдээллийн менежмент"-ийн хоёр дах судалгааны ажлыг нийтлэх юм. Өмнөх нийтлэлтэй танилцах бол энд дарна уу.
2017 оны Мексик Улсын Мехико хотод зохион байгуулагдаж байсан Тав дах удаагийн өндөр түвшний форумаар Дэлхийн банк, Зөвлөхүүдийн хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж "Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ"-г боловсруулж улс орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх гарааг эхэлж байсан билээ. #IGIF Түүнчлэн уг форумыг дөрвөн жил тутамд Англи улсаас зохион байгуулдаг Кембридж Зөвлөгөөнтэй уялдуулан зохион байгуулж байгаараа онцлогтой. Кембридж Зөвлөгөөн нь улс орны хэмжил, зураглал, орон зайн мэдээллийн байгууллагуудын удирдлагуудын дунд салбарын хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж ирсэн 90 жилийн түүхтэй юм.
2017 оны Мексик Улсын Мехико хотод зохион байгуулагдаж байсан Тав дах удаагийн өндөр түвшний форумаар Дэлхийн банк, Зөвлөхүүдийн хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж "Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ"-г боловсруулж улс орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх гарааг эхэлж байсан билээ.
Түүнчлэн уг форумыг дөрвөн жил тутамд Англи улсаас зохион байгуулдаг Кембридж Зөвлөгөөнтэй уялдуулан зохион байгуулж байгаараа онцлогтой.
Кембридж Зөвлөгөөн нь улс орны хэмжил, зураглал, орон зайн мэдээллийн байгууллагуудын удирдлагуудын дунд салбарын хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж ирсэн 90 жилийн түүхтэй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб сайтуудаас авна уу.