EN

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

    Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудал "Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалаар батлагдсан журам"-ын дагуу зохион байгуулагдаж байгаа тул аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл хүсэх, сунгахад тус журмын дагуу материал бүрдүүлж ирүүлнэ үү.

    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлнэ. Материалыг 246 дугаар журмын хавсралт болон маягтын дагуу дарааллаар бүрдүүлэх шаардлагатай. Жич: Өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа гарсан, тухайн байгууллагад орсон тушаалыг заавал хавсаргана.

    “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 1.3.1-д заасан Комисс нь аж ахуйн нэгжийн ирүүлсэн хүсэлтийг ажлын 18 өдрийн дотор хянан хэлэлцэж, урьдчилсан дүгнэлтээ Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ

Дээш буцах