ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЗАХИАЛГАТ АЖЛЫН ТАЙЛАН, ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ДЭД СИСТЕМ ШИНЭЭР ХӨГЖҮҮЛЛЭЭ

ГЗБГЗЗЕГ-ын даргын 2022 оны А/194 дүгээр тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах” журмын дагуу геодези, зураг зүйн захиалгат ажлын тайланг хүлээн авч, гэрээний үе шатыг зохих норматив баримт бичигт заасан ажлын иж бүрдлийн дагуу хянан шалгах, дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах систем хөгжүүллээ.
Энэхүү цахим системд гэрээт ажлын батлагдсан даалгаврын дагуу тайлангийн үе шат, ажлын бүрдэл, хэмжих нэгж, тоо хэмжээг нарийвчлан тусгаж бүртгэх бөгөөд системийн хэрэглэгч нь дараах эрх, үүргийг хариуцахаар хөгжүүлэгдсэн болно. Үүнд:
Захиалагчийн техникийн хяналт бүрэн хийгдсэн тохиолдолд Геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авсан цахим дүгнэлт /QR кодтой/ гүйцэтгэгчийн цахим шуудангийн хаягаар илгээгдэх ба дүгнэлт хэсэгт татаж авах төлөвтэйгөөр үүснэ. Энэ үе шатанд дүгнэлтээр баталгаажсан ажлын тоон өгөгдөлд хэрэглэгч болон захиалагч байгууллага хандах эрхтэй байна.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад байгууллагын захиалгаар, геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн гүйцэтгэсэн геодези, зураг зүйн ажлыг www.geodesy.gov.mn “Захиалгат ажил” хэсгээр дамжуулан хүлээн авах боломжтой хөгжүүллээ.

