EN

ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРТОРИ "MNS ISO/IEC 17025:2018 “ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАЖ, ИТГЭМЖЛЭЛЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын харъяа Геодезийн хэмжил зүйн лаборатори MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт, тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” стандартыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар итгэмжлэгдлээ.
Тус лаборатори нь Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасны дагуу Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгах, баталгаажуулах” чиг үүргийг хэрэгжүүлэн геодезийн бүх төрлийн хэмжилт, зураглалын ажилд зориулагдсан өнцөг, зай, өндөр, байрлал тодорхойлох геодезийн хэмжилт, зураглалын ажилд хэрэглэгддэг бүх төрлийн хэмжих хэрэгслийг шалгах, баталгаажуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Үндэсний итгэмжлэлийн төв нь Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APAC - Asia Pacific Accreditation Cooperation/-ын жинхэнэ гишүүн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын Харилцан хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээрт нэгдэн Монгол Улсын төлөөлж ажилладаг.
Тус төвөөс итгэмжлэгдснээрээ лабораторийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна.
Дээш буцах