ГЕОДЕЗИЙН ХЭМЖЛИЙН БАГАЖ ЭЗЭМШИГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
Тус газар нь 2024 онд Геодезийн хэмжлийн багаж баталгаажуулалтын цахим системийг байгуулахаар захиалан гүйцэтгүүлж байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сард хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2014-2024 онд бүртгэгдсэн багаж эзэмшигч иргэн болон байгууллагын эрх бүхий этгээдүүд нас барсан, харьяатаас гарсан шалтгаанаар тухайн иргэний мэдээлэл нь төрийн мэдээллийн ХУР системээс татагдахгүй байгаа тул дараах мэдээллээ улсын бүртгэлийн байгууллагад хандан шинэчлүүлнэ үү. Үүнд:
1.Компанийн үүсгэн байгуулагч;
2.Хувьцаа эзэмшигч;
3.Хамтран эзэмшигч;
4.Компанийн удирдах зөвлөлийн бүртгэл зэрэг болно.