EN

“GLOBAL К-ADRESS INNOVATION CONFERENCE” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

🇲🇳🇰🇷 БНСУ-д 2025 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Хиймэл оюун ухаантай нэгтгэсэн хаяг нь Дэлхийтэй холбосон түлхүүр юм /Addresses Integrated with AI, the Key to a Connected World/“ уриан дор “K-Хаягийн инновац” олон улсын хурал зохион байгуулагдаж байна. Тус хуралд ГЗБГЗЗЕГ-ын удирдлага, албан хаагчид оролцож байна.
Тус хуралдаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай “Монгол Улсын хаягийн нэгдсэн системийн өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх ажил” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ), Газар, геоматикс корпораци (LX) зэрэг байгууллагууд хамтран “Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан.
Энэхүү Төслийн бодлого, санхүүжилтийг KOICA байгууллагаас дэмжиж, ОУ-ын хөгжлийн буцалтгүй тусламж хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 2026–2029 оны хооронд 4 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
📍Төсөл нь “K-ХАЯГ / K-Address” системд тулгуурлах, Солонгос улсад ашиглагддаг хаягийн систем, шинэ технологи, туршлагыг Монголд нэвтрүүлэх санаачилгатай юм.
Мөн энэхүү хуралд БНСУ, Катар, Узбекистан, Бүгд Найрамдах Киргиз зэрэг улс оролцож, хаягийн системийн шинэчлэл, хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, туршлага солилцож байна.
Дээш буцах