EN

GNSS-ИЙН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ СТАНЦ /БАС/-ИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын гадаргын деформаци, евроазийн эх хавтангийн харьцангуй шилжилтийг тогтоох, эдгээрийг тооцон нутаг дэвсгэрийг нэг солбицлын систем, эринд зураглах үндсэн зорилготойгоор 38 GNSS-ийн байнгын ажиллагаатай станц /БАС/ бүхий геодезийн тулгуур сүлжээг байгуулан ажиллаж байна.

БАС-ийн дээрх үндсэн зорилгоос гадна хот суурин газарт үүрэн холбооны интернэтээр бодит агшны зураглал /RTK/-ын засварыг мэргэжлийн байгууллага, иргэдэд түгээдэг.

Иймд хэрэглэгчдэд БАС-ийн хэвийн ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор цахим хуудсыг хөгжүүллээ.

Та бүхэн эндээс манай байгууллагын интернэтийн сүлжээнд яг одоо холбогдон бодит агшны зураглалын засвар /RTK correction/ дамжуулж буй БАС, тухайн оны эхнээс өнөөдрийг хүртэл тасралтгүй, найдвартай ажилласан байдал зэрэг мэдээллийг БАС тус бүрээр зурган, хүснэгтэн хэлбэрүүдээр авах боломжтой.

Дээш буцах