EN

ГОВИЙН БҮСИЙН 5 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар /TNC/-тай хамтран “Говийн бүс”-ийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдыг чадавхижуулах сургалт, зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайншанд суманд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Уг сургалтад оролцсон албан хаагчдын дунд “Газрын харилцааны бодлого болон орон нутагт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг солилцох, бүсчилсэн хөгжлийг дэмжих, бие биеэсээ суралцах, албан хаагчдын бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор ажил, мэргэжлийн ур чадварыг сорьсон илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Илтгэлийн уралдаанд нийт 9 албан хаагч оролцсоноос тэргүүн байрыг “Бэлчээр дэх газрын харилцаа /Орон нутгийн хэмжээнд/” сэдвээр Говьсүмбэр аймгийн ГХБХБГ-ын газар зохион байгуулалтын мэргэжилтэн Д.Мишээл, дэд байрыг “Эвдэрсэн газар ба нөхөн сэргээлт” сэдвээр Дундговь аймгийн ГХБХБГ-ын кадастрын мэргэжилтэн Ц.Хадамдарам, гутгаар байрыг “Бэлчээр дэх газрын харилцаа” сэдвээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Газрын даамал Э.Ууганцэцэг нар шалгарч, үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнагдлаа. Тус уралдаанд амжилттай оролцсон нийт албан хаагчиддаа баяр хүргэе.
Дээш буцах