“ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХАЯГЖУУЛАХ” ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах” журмын төслийг шинэчлэн боловсруулж 2019 оны 4 дүгээр сарын 26-нд өдөр холбогдох байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүллээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, “Монгол шуудан” ХК, “Геокад” ХХК зэрэг 11 байгууллагын 27 төлөөлөгч оролцлоо.
Хэлэлцүүлгээр “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газруудын хамтарсан 2018 оны А/26 А/338 А/34 А/47 дугаартай ажлын хэсгийн гүйцэтгэсэн ажил, журмын төслийн танилцуулга, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд оролцогчдоос гаргасан саналуудыг журмын төсөлд тусган Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэхээр боллоо.
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЭЛТЭС