ГЗБГЗЗЕГ-ЫН УДИРДЛАГУУД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчидтай уулзалт хийж Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрын харилцааны салбарын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүргэхэд тулгамдаж буй асуудал, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын явц, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, албан хаагчдын ажиллах нөхцөл зэрэг олон асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай талаар үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
Архангай аймгийн 19 сумаас Булган, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан байна. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдаагүй 15 сумын төлөвлөгөө боловсруулах, төсвийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, системд бүрэн оруулах;
Тус аймгийн 13 сумын хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдсан, 5 сум боловсруулагдаж байна. Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд тус аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бүртгэгдээгүй, Өлзийт, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын мэдээлэл бүртгэгдсэн хэдий ч баримт бичиг, орон зайн мэдээллийг бүрэн гүйцэд нягтлан оруулах;
Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журамд заасан хугацаанд 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж дүгнэлт авч ажиллах;
Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулах, хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүсийг зөрчихгүй хээрийн судалгаа, хэмжилт зураглалыг бүрэн хийж төлөвлөхөд анхаарч мэргэжилтэн, газрын даамлуудыг мэргэжил арга зүйгээр хангах, орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг газар зохион байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаарх мэдээллээр ханган ажиллах;
Нэгж талбарын хувийн хэрэг, цахим архивын материалд хяналт шалгалт хийж, илэрсэн алдаа дутагдалыг арилгах, сайжруулах;
Egazar.gov.mn-ийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах, газар эзэмших, өмчлөх, ашиглах талаарх хүсэлтүүдийг цахим системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх;
Эрх бүхий этгээдийн шийдвэр тус бүрт хяналт хийж ГКМС-д бүртгэгдээгүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган нөхөн бүрдүүлэх арга хэмжээг эцэслэн дуусгах;
Газрын харилцааны цахим системээр дамжуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
2023 онд шинээр баригдаж буй барилга байгууламжид геодезийн хяналт шалгалт хийгдээгүй тул шинээр баригдаж байгаа болон өргөтгөл шинэчлэл хийгдэж буй барилга байгууламж, инженерийн шугам шүлжээнд хийгдэж буй геодезийн хяналт шалгалтыг ажлыг сайжруулах;
Геодезийн цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, устсан цэг тэмдэгтийн судалгааг гаргаж нөхөн сэргээсэн, хувийн хэрэг бүрдүүлэлтийн байдалд хяналт шалгалт гүйцэтгэх;
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг олгох ажлыг зохион байгуулах;
Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг ЗГ-ын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
Киоски төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж газартай холбоотой үйлчилгээг иргэд олон нийтэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгож, бусад асуудлаар санал солилцон зөвлөмж, чиглэл өглөө.
Мөн Газрын харилцаааны салбарт идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа албан хаагчдыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Жуух бичгээр шагнаж урамшууллаа.