ГЗБГЗЗЕГ-ЫН УДИРДЛАГУУД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ГЗБГЗЗЕГ-ын удирдлагууд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт ажиллаж аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэрээ аймгийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ГХБХБГ-ын удирдлагууд болон албан хаагчдад дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журамд заасан хугацаанд 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж дүгнэлт авч ажиллах;
Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулах, хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүсийг зөрчихгүй хээрийн судалгаа, хэмжилт зураглалыг бүрэн хийж төлөвлөхөд анхаарч мэргэжилтэн, газрын даамлуудыг мэргэжил арга зүйгээр хангах, орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг газар зохион байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаарх мэдээллээр ханган ажиллах;
Нэгж талбарын хувийн хэрэг, цахим архивын материалд хяналт шалгалт хийж, илэрсэн алдаа дутагдалыг арилгах, сайжруулах;
Egazar.gov.mn-ийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах, газар эзэмших, өмчлөх, ашиглах талаарх хүсэлтүүдийг цахим системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх;
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой хүсэлтүүд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, засаг, захиргааны нэгжийн тодорхойлолт гэх мэт заавал цаасаар бүрдүүлж өгдөг материалуудыг бүрэн цахимжуулж байгаа тул иргэн, хуулийн этгээдийн газартай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх, цаасан материал шаардахгүй байх;
Эрх бүхий этгээдийн шийдвэр тус бүрт хяналт хийж ГКМС-д бүртгэгдээгүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган нөхөн бүрдүүлэх арга хэмжээг эцэслэн дуусгах;
Геодезийн цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, устсан цэг тэмдэгтийн судалгааг гаргаж нөхөн сэргээсэн, хувийн хэрэг бүрдүүлэлтийн байдалд хяналт шалгалт гүйцэтгэх;
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг олгох ажлыг зохион байгуулах;
Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг ЗГ-ын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
Киоски төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж газартай холбоотой үйлчилгээг иргэд олон нийтэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгож, бусад асуудлаар санал солилцон зөвлөмж, чиглэл өглөө.
Мөн Газрын харилцаааны салбарт идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа албан хаагчдыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын даргын Жуух бичгээр шагнаж урамшууллаа.