"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газар Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулганд оролцлоо. Монгол улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд:
Боомт
Эрчим хүч
Аж үйлдвэржилт
Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил
Төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байна. Шинэ сэргэлийн бодлого дахь хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
"Хөдөөгийн сэргэлт" чуулганаар төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийг өргөнөөр оролцуулж, орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх юм.