EN

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2025 оны элсэлт явагдаж байна

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2025 оны элсэлт явагдаж байна.
JDS нь Монгол улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудаснаас харна уу. 
https://jds-scholarship.org/country/mongolia/index.html
[Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа]
Магистр: 10-р сарын 27 (Даваа) хүртэл
Доктор: 12-р сарын 8 (Даваа) хүртэл
Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудсаар урьдчилан бүртгүүлнэ үү. 
https://forms.office.com/r/pxVLudDw2U
Танилцуулга семинар : 
    9-р сарын 20 (Бямба) 11:00-12:30 (Цахимаар)
    9-р сарын 27 (Бямба) 11:00-12:30 (Танхимаар) 
    9-р сарын 29 (Даваа) 18:00-19:00 (Судалгааны төлөвлөгөө бичих арга зүйн лекц семинар /Танхимаар) ※JDS төгсөгч танилцуулга хийнэ
    10-р сарын 1 (Лхагва) 12:00-13:30 (Цахимаар) 
    10-р сарын 7 (Мягмар) 18:30-20:00 (Танхимаар)
Дээрх семинараас гадна Улаанбаатар хот дахь байгууллагууд дээр очиж танилцуулга семинар хийх боломжтой тул төслийн оффист хүсэлтээ ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас харна уу. 
Өргөдөл гаргагч танд амжилт хүсье. 
[Холбогдох хаяг]
JICE JDS Төслийн Монгол дахь Оффис
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, 6-р хороо, Монгол-Япон төвийн байр, 201 тоот
Ажлын цаг: 9:00-12:30 / 14:00-17:30, Даваа-Баасан
Утас:9549-5902, 9978-5902
Цахим шуудан: jds.mongolia@jice.org
Вэбсайт:  https://jds-scholarship.org/
Facebook: JDS Mongolia

Дээш буцах