EN

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон холбогдох нэгжийн дарга нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, мэргэжилтэн М.Оролзод, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис, Төрийн үйлчилгээний портал системийн төслийн бизнес аналист З.Гантогоо нартай уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс тус агентлаг дээр байгуулчихсан байгаа орон зайн өгөгдөл, мэдээллийн системүүдийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо. Орон зайн өгөгдөл, мэдээлэл нь дэд бүтэц, эдийн засгийн суурь бөгөөд цаашид төрийн нэгдсэн цахим системдээ оруулан бодлогын хэмжээнд дэмжиж, хамтарч ажиллахыг хүслээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зүгээс төрийн үйлчилгээний нэгдсэн систем, порталыг хөгжүүлж байгаа бөгөөд зөвхөн өгөгдөл, мэдээллээ оруулаад байхад нэмэлт хөгжүүлэлт шаардлагагүйгээр манай нэгдсэн системийг ашиглан иргэдэд үйлчилгээ үзүүлэх бүрэн боломж бүрдэнэ. Энэ тал дээр манай зүгээс хамтарч нэгдсэн систем байгуулах, мөн та бүхний санал болгосон орон зайн өгөгдөл, газартай хамааралтай мэдээлэл, эдгээр бий болчихсон системүүдийн иргэдэд өгөх ач холбогдол, үр өгөөжийг цааш нь уламжлахаа мэдэгдэж, дараа дараагийн уулзалтыг товлохоор боллоо.

Дээш буцах