EN

“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯН ЭХЭЛЛЭЭ

“Бүсчилсэн хөгжил-Хариуцлагатай газрын харилцаа” жилийн хүрээнд Газар, геодези, зураг зүйн чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомж, цахим систем, үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлах, газрын зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, төрийн хяналт шалгалтыг иргэд, нийтийн оролцоотой, үр дүнтэй зохион байгуулах зорилго бүхий “Хариуцлагатай газрын харилцаа” аяныг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн Газрын алба, даамлуудыг хамруулан зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, мэргэжилтнүүд, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч (ахлах) нарт танилцуулж ажлыг эхлүүллээ.
Дээш буцах