ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нийслэлийн болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдэд зориулсан Хаягжуулалтын тухай хууль, тогтоомжийг танилцуулах цахим сургалтыг 2020 оны 04 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг нийслэл, дүүрэгт хэрхэн хэрэгжүүлэх, Монгол Улсад хаягийн мэдээллийн систем байгуулах ажлын явцын талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, мэргэжилтэн П.Тэргэл нар мэдээлэл өгөв.