ХБНГУ-ЫН АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАНЫ АЗИ ТИВ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НОЁН ДЭНИС ХУДОКЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ахмад мэргэжилтний алба /Senior Experten Service, SES/-ны Ази тив хариуцсан захирал Дэнис Худокийг хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтаар ХБНГУ-ын Ахмад мэргэжилтний албатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах талаар хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид салбарын бусад мэргэжлийн чиглэлээр туршлагатай мэргэжилтнүүдийг ажиллуулахад хамтран ажиллахаар болов.
Мөн түүнчлэн Монгол улс, Герман улсын газрын үнэлгээ, төлбөр, татвар болон газрын биржийн өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулан судлах, Монгол улсын газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэх асуудалд зөвлөгөө өгч хамтран ажиллахаар манай байгууллагад 21 хоногийн хугацаатай ирж ажиллаж буй ХБНГУ-ын Ахмад мэргэжилтний албаны зөвлөх Ральф Томас Шенкийн хийж байгаа ажлын үр дүнг хэлэлцлээ.