EN

ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 онд Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу “Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил”-ыг 21 аймгийн 289 сумын 2003-2023 ондуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан байдалд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
✅ Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/327 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд ажиллалаа.
Хэнтий аймгийн 16 сумдад 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Дадал, Цэнхэрмандал сумдад 2024 онд хийсэн хяналт шалгалтын ажилд гүйцэтгэлийн хяналт хийж гүйцэтгэлээ.
Дээш буцах