ХИЙМЭЛ ОЮУНЫГ АШИГЛАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Тус сургалтад 28 орны төлөөлөл 30 албан хаагч оролцож, төрийн үйлчилгээг цахимжуулах, хиймэл оюуныг ашиглан автоматжуулах боломж, Сингапур улсын Ухаалаг Үндэстэн 2.0 санаачлага (Smart Nation 2.0 ), болон Үндэсний хиймэл оюуны стратегийг боловсруулж, хэрэгжүүлж буй туршлага сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Мөн сургалтын хүрээнд Цахим хөгжил, мэдээллийн яам (Ministry of Digital Development and Information) болон Хот дахин хөгжүүлэх газар (Urban Redevelopment Authority)-ын үйл ажиллагаатай танилцаж, хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний практик дадлага хийж, өөрийн оронд хэрэгжүүлэх боломжийн талаар судалж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг сургалтад хамрагдсанаар хиймэл оюун болон шинэ технологиудыг Сингапур улсын төрийн үйлчилгээ, төрийн байгууллага хоорондын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шилдэг туршлага, шийдлүүдтэй танилцаж, санал солилцохын зэрэгцээ цаашид тус чиглэлд хамтран ажиллах чиглэлд анхааран ажиллаж байна.
