EN

ХЯТАД УЛСЫН ШЕЖИАНГ МУЖИЙН ЛИШУЙ ХОТ БОЛОН СОНГЯАНГ ХОТНОО “ХОТ ХӨДӨӨГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОО” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН АНХНЫ ФОРУМ БОЛЛОО.

1.   Удиртгал

НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын агентлаг (The United Nations Human Settlements Programme), БНХАУ-ын Шежанг тойргийн Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн газар, Лишуй болон Сонгянг хотын захиргаа хамтран “Хот хөдөөгийн харилцан холбоо” сэдэвт олон улсын анхдугаар форумыг БНХАУ-ын Лишуй мужын болон Сонгянг хотноо 2019 оны 11 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул оролцлоо. 

Энэ хуралд нийт 17 орны болон дотоодын (Хятадаас) нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо.

Дэлхийн хэмжээнд тулгамдаад байгаа нийтлэг асуудал бол хөдөөгийн эдийн засгийн сулралаас шалтгаалан хотын ядуурал, хөдөөгийн “өвчин” үүсэж байна.  Ерөнхийдөө хөдөөг сэргээн хөгжүүлэх нийтлэг асуудал бол жижиг хот, тосгон шинэчилж хотын ачааллыг багасгах ёстой.

Одоогоор хятад улсад экологийн нөөцөд тулгуурласан хөдөөгийн сэргээн хөгжүүлэлтийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн хэтийн төлөв бүхий хөдөөгийн барилгажилтыг системтэйгээр хэрэгжүүлж байна.

Системтэй бодлого ба экологийн хэтийн нөөц бүхий хөдөөг сэргээх хөгжүүлэх практик үйл ажиллагаа бөгөөд хөдөөг шинэчлэн хөгжүүлэхэд хөдөөгийн үйлдвэрлэлийг үр дүнтэй сайжруулах нь чухал юм.

2.   Хурлын зорилго

“Хот хөдөөгийн харилцан холбоо” сэдэвт Олон улсын анхны форумын гол чиглэл нь “Шинэ санаачлага болон үнэлгээг нэмэгдүүлэх замаар хөдөө, орон нутгийг дахин сэргээх” гэсэн сэдвийн дор болж өнгөрлөө.

Хурлын гол зорилго нь хөдөө, орон нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ санаа, стратегийг хэлэлцэх, энэ чиглэлээр Сонгянг хотод хийсэн загвар, жишээтэй танилцах, гадаад, дотоодын туршлагаа хуваалцахад чиглэсэн.

3. Хурлын зохион байгуулалт

Салбар хуралдаануудын онцлог нь тухайн танилцах аялал хийсэн газраа хийснээрээ онцлог болсон бөгөөд дараах газруудад хийгдсэн. Үүнд:

        1.    Шимену гүүр (ХАА бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих)

        2.    Бор сахарын үйлдвэр (Сахарын үйлдвэрийн барилгын шинэчлэл)

        3.    Дамушан цайны үйлдвэр, тариалалт (Цайны тариалалтыг аялал жуулчлалтай хослуулах)

        4.    Накка дахь Бичиг баримтын музей (орон нутгийн материал ашиглан (чулуу) орчин үеийн дизайн бүхий музейн барилга)

        5.    Дүфү-ний үйлдвэр (Орон нутгийн үйлдвэрлэлд түшиглэн үйлдвэрийн барилгыг орчин үеийн дизайнтай барьсан)

        6.    Пинглиан тосгон (уулын тосгоны хүн амын орон сууцны нөхцлийг сайжруулсан туршлага)

3 удаагийн хуралдаанаар дараах 16 илтгэлийг хэлэлцсэн.

Хурлын сэдэв 1: Хөдөөгийн архитектур

        1.    Хот тэлэлтийн тулгамдсан асуудлууд: Флоренцийн жишээ, Колумбын Флоренц хотын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн нарийн бичгийн дарга Рафел Бернандо Лофез Очоа

        2.    Энэтхэг дэх хөдөөгийн хөгжил, засаглалын шаардлага, Энэтхэгийн Ахмедабад СЕРТ их сургуулийн Төлөвлөлтийн факультетийн проф.Анурима Мунхержее Басу

        3.    Аедес ажил Аедесийн хотын лабораторийн захирал Дуня Боучи

        4.    Нутгийн онцлогыг барилгад тусгах нь Шинхуаны хөдөөгийн хамтын ажиллагааны төвийн проф. Хуанг Юинву

Хурлын сэдэв 2: Хөдөө аж ахуйн шинэчлэл, соел, уламжлал

       1.    Хоолоор чийрэгжүүлэх зориулсан хоололтын системийг хот хөдөөгийн харилцан уялдаанд нэвтрүүлэх: Веьтнам дахь Эрүүл мэнд, шим тэжээлийн хөтөлбөрт зориулсан ХАА өөрчлөлт Туен Ти Танг Хуинх, Халуун бүсийн ХАА-н төв, Олон улсын Эрүүл мэнд, шим тэжээлийн хөтөлбөрт зориулсан ХАА-н зохицуулагч

       2.    Сонгянг тосгоны соёлын чиглэлийн эрэгцүүлэл Луо Деуин, Цингхуа их сургуулийн Архитектурын сургуулийн проф.

       3.    Хөдөөгийн үйлдвэржилт ба цаг уурын өөрчлөлт Фаяаз Ахмед Мемон, Пакистаны Цаг уурын өөрчлөлтийн яам, дэд захирал

       4.    Хот хөдөөгийн тогтвортой байдлын нэгтгэл бүхий онцгой дүрс үсгийг дэмжих нь, Ву Енг, Сонгянг дүрс үсгийн дизайнер

       5.    Африк дахь хоолны систем ба хот хөдөөгийн харилцан уялдаа, Карим Хуссейн, олон улсын хөгжлийн ахлах зөвлөх, мэргэжилтэн

       6.    Непал дахь төлөвлөлт ба хот хөдөөгийн харилцан уялдаа, Ажая Чандра Лал, Трибхуваны их сургууль, Инженерийн хүрээлэн, Хот төлөвлөлтийн шинжлэх ухааны хөтөлбөрийн зохицуулагч

Хурлын сэдэв 3: Хөдөөгийн шинэчлэлийн практик

      1.    Нутаг дэвсгэр дэхь хүмүүст чиглэсэн хуулийн хүрээнд, Еулалиа Морено, Испанийн Ехтремударийн бүсийн Засгийн газрын Хот, бүс нутгийн төлөвлөлтийн ерөнхий захирал

      2.    Үйлдвэржилтийн таатай нөхцөлд суурилсан хөдөөгийн үнэлгээг сайжруулах  Шу Куйзен, Хятадын ХАА-н их сургуулийн фермерийн институтын проф. Захирал

      3.    Технологийг нэмэгдүүлж хотоос хөдөөг чиглэсэн холбоог бууруулах, Манохар Велпури Нэгдсэн үндэстний холбооны түнш

      4.    Франц дахь Газрын нэгтгэл: Ерөнхий танилцуулга, Одоогийн шаардлага, Рафик Хоури, ЖЛТН-ийн гишүүн

      5.    Хөдөөгийн үйлдвэржилт ба дэд бүтэц /агро үйл ажиллагаа/ Каяом Вилсон, Угандагийн хотын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийн хот төлөвлөлтийн мэргэжилтэн

      6.    Хөдөөгийн үнэлгээний шилжилтэнд Електрон худалдааны үүрэг, Ванг Жунлонг, Е худалдааны компани

2.   Хурлын үр дүн

Хурлын үр дүнд “Сонягнгийн зөвшилцөл 2019” баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт дараах гол асуудлыг тусгасан. Үүнд:

Нийт 17 орны 18 олон улсын байгууллагын 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож хөдөөгийн архитетур, аялал жуулчлалын шинэчлэл, ХАА соёл, уламжлал, хөдөөгийн эдийн засгийн хөгжил, экологийн нөөцийг хамгаалах, хөдөөг шинээр хөгжүүлэх зэрэг олон асуудлаар харилцан туршлага мэдээлэл солилцлоо.

Тогтвортой хөгжлийн 11 дэх зорилт, Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 зэрэг баримт бичигт тулгуурлан тогтвортой, уян хатан, аюулгүй суурьшил бүхий хотуудыг бий болгох асуудлыг хэлэлцэх нь форумын үндсэн чиглэл байсан. Ингээд дараах 5 үндсэн санаа бүхий асуудлыг зөвшилцөж, Согянгийн тунхагийг баталсан. Үүнд:

1.    Хөдөөгийн үнэлгээний системийг дахин шинэчилж, хөдөөгийн хөгжлийг дэмжих. Хөдөө бол хүн амын суурьшлын тулгуур юм.

2.     Хөдөөгийн эдийн засгийн хөгжлийн загварыг системтэйгээр шинэчлэх. Хөдөөг шинэчлэх гол тулгуур нь тогтвортой эдийн засгийн шинэчлэл хийх шаардлагатай.

3.    Хөдөө орон нутгийн гол үндэс амин сүнс нь хөдөөгийн соёл юм. Уламжлалт соёлыг хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, баяжуулах, байгалийн болон соёлын бодит болон бодит бус өвийг үе залгамжлуулах нь чухал юм.

4.    Хот, хөдөөгийн хүн амын суурьшилд тогтвортой хөгжил зайлшгүй чухал юм. Бид хот хөдөөгийн харилцан холбоо, тэдгээрийн хөгжил, эдийн засгийн нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгтэйгээр зэрэгцэн орших асуудлыг шинэ хэлбэрт оруулах хэрэгтэй.

5.    Хөдөөгийн нөөц бол нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл мөн. Хөдөөг шинэчлэн хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм.

6.    Хот хөдөөгийн харилцан холбоо, хөдөөг шинэчлэлийн амжилттай практик туршлагыг түгээн дэлгэрүүлэх, баримтжуулах, хөгжүүлэх асуудлыг бид хөхүүлэн дэмжих ёстой.

3.   Дүгнэлт, санал

 “Хот, хөдөөгийн харилцан холбоо” сэдэвт Олон улсын анхдугаар форум БНХАУ-ын Шежианг Тойргийн Лишуй Дүүргийн Сонгяанг хотноо 2019 оны 11 сарын 10-14 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Форумд нийт 17 орны болон 18 олон улсын байгууллагын 200 гаруй зочид, төлөөлөгчид хөдөөгийн архитетур, аялал жуулчлалын шинэчлэл, ХАА соёл, уламжлал, хөдөөгийн эдийн засгийн хөгжил, экологийн нөөцийг хамгаалах, хөдөөг шинээр хөгжүүлэх зэрэг олон асуудлаар харилцан туршлага мэдээлэл солилцлоо.

Форумын гол санаа нь “Шинэ санаачлага болон үнэлгээг нэмэгдүүлэх замаар хөдөө, орон нутгийг дахин сэргээх” талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох, практик жишээг газар дээр нь үзэж танилцах байлаа.

Нийт 3 өдөр үргэлжилсэн форумыг зохион байгуулахад 6 сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн бөгөөд нийт 120 гаруй сайн дурын хүмүүс оролцсон байна.

Хот, хөдөөгийн харилцан холбоо сэдэвт Олон улсын анхдугаар форумд оролцоход туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлийн агентлаг, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар, Монгол дахь НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Ш.Энхцэцэг, ГЗБГЗЗГ-ын ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг нарт талархаж байгаагаа илэрхийлье.

НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлийн агентлаг буюу хурал зохион байгуулагч талаас  байр, хоол, тээврийн зардлыг гаргасан болно.

Дараагийн хуралд оролцохдоо Монгол улсад хөдөөгийн хөгжлийг хэрхэн дэмжиж байгаа, өв соёл уламжлалын талаар, дэд бүтцийн хөгжил, шинэ сумын төв бүтээн байгуулалтын ажил, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэж оролцох шаардлагатай.

Дээш буцах