Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газрын зориулалт өөрчлөх гэх мэт хүсэлтийг цахимаар хүлээн авч, хүсэлтийн төрлөөс хамааран 1-15 хоногт шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. Үүнд:

Иргэн, хуулийн этгээд нь газартай холбоотой хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн, газрын харилцааны үйлчилгээний цахим машин /КИОСК/, цахим үйлчилгээний нэгдсэн портал систем /e-mongolia/-ээр дамжуулан гаргах боломжтой болсон;

Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмшүүлэх хүсэлтийн ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Газар эзэмших, ашиглах эрхийн
гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Хамтран эзэмшигч нэмэх, хасах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Газар ашиглалтын зориулалт өөрчлөх хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Эзэмшил газрын хэмжээ,
байршил өөрчлөх хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Газрын эрхийн төрөл өөрчлөх хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн газрын эрхийг бүртгэх хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Нэгж талбар нэгтгэх, хуваах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Сууц өмчлөгчдийн холбоо орчны газрыг ашиглах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр өөрчлөгдсөнийг бүртгэх хүсэлтийг ажлын 1 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Барьцааны бүртгэл, тусгай тэмдэглэгээ хийх, эзэмшиж буй газраа бусдад ашиглуулах хүсэлтийг ажлын 1 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Шүүхийн шийдвэрээр газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх хүсэлтийг ажлын 1 хоногийн дотор шийдвэрлэнэ;

Сервитутын бүртгэх гэх мэт хүсэлтүүдийг ажлын 1 хоногийн дотор тус тус шийдвэрлэж байна.
Мөн Төрийн байгууллага өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцэд байгаа мэдээлэл болох иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, кадастрын зураг зэрэг баримт бичгийг хүсэлт гаргагчаас шаардахгүй болсон.
Иргэн, хуулийн этгээд газрын эрхтэй холбоотой хүсэлтийг дээр дурьдсан хугацаанд багтаан шийдвэрлэхийг шийдвэр гаргагч эрх бүхий этгээдээс хуулийн дагуу шаардах бүрэн эрхтэй болно.