EN

КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМ, ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАРЫН СИСТЕМ, ХАЯГИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨВ АЙМГИЙН 28 СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтэнүүд болон нийт сумдын даамлуудад Кадастрын цахим систем, Газрын төлбөр, татварын систем, Хаягийн цахим системийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Тус сургалтын үеэр Кадастрын цахим системд орсон нэмэлт хөгжүүлэлт, тэдгээрийн ач холбогдол, хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал болон газрын төлбөрийн ногдуулалт, нэхэмжлэх үүсгэх, түүнтэй холбогдох санал гомдолыг шийдвэрлэх чиглэлээр мэдээлэл хүргэв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд “Хаягийн нэгдсэн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, чиглэл өгч ажиллаа.
Дээш буцах