EN

МАЛЧДЫН ХОРШООНД 5 ГА ГАЗРЫГ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЧМААР ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ГАЗРЫН ДААМЛУУДАД БҮСЧИЛСЭН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд зохион байгуулж буй малчдын “Шинэ хоршоо хөдөлгөөн”-нийг өрнүүлж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад өөрчлөлт орж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх болсон бөгөөд үүний дагуу Монгол улсын Засгийн газрын 2024 оны 05 сарын 01-ны өдрийн хуралдаанаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д Малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас дээрх хууль, тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх сургалтыг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Газрын даамлуудыг хамруулсан бүсчилсэн сургалтыг 2024 оны 05 сарын 13-16-ны хооронд зохион байгуулж дууслаа.
Уг сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Газрын даамлуудаас бүрдсэн 500 гаруй хүн хамрагдаж малчдын хоршоонд 5 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөмж авлаа.
Дээш буцах