EN

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн технологийн асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах Мэдээллийн аюулгүй байдал сэдэвт сургалтыг зохион байгуулагдлаа.
Уг сургалтаар газрын харилцааны салбарт ашиглаж буй цахим системүүдийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, өгөгдлийн сангийн болоод мэдээлэл дамжуулах сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой эрх зүйн орчин, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологиудтай танилцаж, үйл ажиллагаандаа ашиглахад суралцав.
Мөн чадавхжуулах сургалтыг тухай чиглэлээр мэргэшсэн болон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагын дадлага, туршлагатай сургагч багш нартай хамтран зохион байгууллаа.
Дээш буцах