EN

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛ"-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь гурван нэгжийн 39 албан хаагч, ажилтан 12 суманд газрын даамалтай нийт 51 орон тоотойгоор газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг үзүүлж байна.
Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээ хэмжээний хүрээнд:
✅Нээлттэй хаалганы өдөрлөг”
“Монгол улсад газрын харилцааны салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын хурал”
✅Газрын даамлуудыг чадавхжуулах сургалт семинар”,
✅Төрийн захиргааны албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 500 гаруй иргэдэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж ажиллахын зэрэгцээ газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажилсан албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Дээш буцах