МОНГОЛ НУТГИЙН ЗУРАГ ТҮҮХЭН БОТЬ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2018-2020 онуудад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт “Нутгийн зураг” төсөл хэрэгжиж, тус архивт хадгалагдаж байгаа 1779-1930-аад оны үеийн 200 гаруй хуучин газрын зургийн судалгаа хийсэн билээ.
Уг судалгааны үр дүнд хэвлэн гаргасан “Монгол нутгийн зураг” түүхэн 3 боть газрын зургийн цомгийг олон нийтийн хүртээл болгохоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим хуудсанд нийтэлсэн тул доорх холбоосоор орж сонирхоно уу.
Холбоос: www.gazar.gov.mn/report/historical-maps