EN

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС ХООРОНДЫН УЛСЫН ХИЛИЙГ 3 ДАХЬ УДАА ХАМТРАН ШАЛГАНА


🇲🇳🇨🇳 Монгол, Хятадын улсын хилийг 1962-1964 онд тогтоож 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн юм.

Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1982-1984 онд Монгол, Хятадын улсын хилийг анх удаа, 2002-2005 онд 2 дахь удаа шалгахад геодезийн сүлжээ байгуулах, агаарын зураглалын аргаар байр зүйн зураг зохиох, улсын хилийн тэмдэг (багана)-ийн солбицол, өндрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байсан болно.

Монгол, Хятадын улсын хилийг хамтран шалгах бэлтгэл ажлын ээлжит уулзалт 2025 оны 8 дугаар сарын 5-6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг гурав дахь удаа хамтран шалгах Монгол, Хятадын бэлтгэл ажлын хамтарсан комисс”-ыг байгуулж, 2026 оны эхний улиралд багтаан анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар тохиролцлоо.

Харин Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг хоёр дахь удаа шалгах ажил 2023 онд эхэлж геодезийн сүлжээ байгуулах, байр зүйн зураг зохиох, улсын хилийн тэмдэг (багана)-ийн солбицол, өндрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна.

Дээш буцах