EN

МОНГОЛ УЛС ITRF2020 СОЛБИЦЛЫН ТОГТОЛЦООНД АЛБАН ЁСООР ШИЛЖЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолоор геодезийн хэмжилт, зураглалд ITRF2020 солбицлын тогтолцоог ашиглах шийдвэр гарсан
Манай улсын нутаг дэвсгэр газар хөдлөлийн идэвхитэй бүсэд байрладаг учраас GNSS-ийн байнгын ажиллагаатай станц, геодезийн тулгуур сүлжээний цэгүүдийн солбицол, өндрийг тодорхой хугацааны эринд тэгшитгэн бодож улмаар том масштабын газрын зургийг тэдгээртэй нийцүүлэн шилжүүлэн ашиглах шаардлага зүй ёсоор тавигддаг.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хариуцан ажиллуулж буй GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 станцын 2003-2023 оны өгөгдлийг тэгшитгэн бодож тэдгээрийн ITRF2020 солбицлын тогтолцоон дахь солбицол, өндөр, хурдны утгыг тооцоолох нэг дэх гарын болон хоёр дахь гарын бодолтын ажлыг мэргэжилтнүүдийн хамтаар гүйцэтгэж үр дүнг Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 станцын ITRF2008, ITRF2014, ITRF2020 солбицлын тогтолцоон дахь солбицол, өндөр, хурдны утгыг тооцоолон үнэлэж үзэхэд байнгын ажиллагаатай 43 станцаас 7 станц олон улсын AA-I ангилал, 3 станц AA-II, 22 станц AA-III, 1 станц AA-IY ангиллын стандартын шаардлага хангасан, бусад 10 станцын өгөгдлийн чанар олон улсын стандартын шаардлагад нийцээгүй байна.
​Иймээс цаашид GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудын ITRF2020 тогтолцоон дахь солбицол, өндөр, хурдны утгыг геодезийн хэмжил, зураглалын ажилд ашиглуулах боломж бүрдлээ.🪐🛰️📡
Дээш буцах