EN

“МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

🇲🇳🇰🇷 БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын орлогч дарга Со Хён Жэ болон тус улсын Газар геоматик (LX) корпорацийн зөвлөх инженерүүд бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж “Монгол улсын хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг дэмжих төсөл“-ийн нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулаа.
Дээрх төслийн баг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж хаяг олгох, ашиглах үйл ажиллагаанд оролцож буй зарим төрийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийж, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой шинжилгээ, судалгааг хийх юм.
Дээш буцах