EN

МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН СИСТЕМИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

🇲🇳🇰🇷 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын сайд И Сан Мин-тэй Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулж бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны реформ хийхэд зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд улсын хэмжээнд хаягжилтын асуудлыг шийдвэрлэнэ.
Үүний үр дүнд эрүүл мэнд, онцгой байдлын алба зэрэг төрийн үйлчилгээ, хувийн хэвшлээс иргэнд хүрч буй үйлчилгээнүүд илүү найдвартай, аюулгүй, хурдан шуурхай болно. Ертөнцийн зүгээр байршил заадаг байдал арилна.
Дээш буцах