EN

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.



Эх орныхоо газар шороогоо эрхэмлэн дээдэлж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, төр улсаа хөгжүүлэх их үйлсэд хамтран хүчин зүтгэж буй газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын нийт хамт олон, хамтран ажиллагч байгууллага, иргэн бүрт баяр наадмын мэнд хүргэе.

Эвтэй байж, эрхэм өв соёлоо дээдэлж,
Эх орон, газар шороогоороо бахархаж,
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол Сайхан наадаарай!

🇲🇳Монголын газар нутаг бат оршиж,
Монгол төр улс мөнхөд мандтугай!

Дээш буцах