МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫГ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЖИЛЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагаж Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон УИХ-ын холбогдох тогтоолд нэмэлт, өөрчлөлт орсон.
Эдгээр хууль, тогтоолын өөрчлөлттэй холбогдуулан өнөөдөр /2023.12.20/-ийн МУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Ингэсээр 2024.01.01-ний өдрөөс эхлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын чиг үүрэгт дараах асуудлууд нэмэгдэж байна. Үүнд:
Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг боловсруулах, хэрэгжүүлэх;
Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх;
Салбарын төрийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх;
Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, цуцлах;
Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд дүгнэлт гаргах;
Улсын хэмжээнд 330 сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
Монгол Улсын хэмжээнд тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга байгууламж баригдсан талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хураан авах ажлыг зохион байгуулах;