EN

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР “ШИНЭ ХАРХОРУМ” ХОТ БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

🇲🇳Өнөөдөр /2024.01.17/-ийн МУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг, Монгол Улсын Их хурлын 2023 оны “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасныг үндэслэн “Шинэ Хархорум” хот байгуулах 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан шинэ хот байгуулахад шаардлагатай суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
“Шинэ Хархорум” хот байгуулахаар төлөвлөж буй Архангай, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт 189363,19 га газрын 50149,75 га газар нь Архангай аймгийн Хашаат сум, 83542 га газар нь Архангай аймгийн Өгийнуур сум, 55671,44 га газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрийг тус тус хамарч байна.
Дээш буцах