EN

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД БАТЛАГДЛАА



🇲🇳Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагаж Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон.

✅Дээрх хууль тогтоомжид өөрчлөлт орсноор Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байсан газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоо болон статистик, мэдээллийн технологийг хэрэгжүүлэх, удирдлагаар хангах болон хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах талаар салбарын хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажлыг агентлагийн чиг үүрэгт тусган хэрэгжүүлэх шаардлагатай болсон.

✅Мөн Газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах болон Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга байгууламж баригдсан талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хураан авах ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргүүд нэмэгдсэн.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд шинээр агентлагийн чиг үүрэгт бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх, Газрын төлбөрийн хуульд газрын нэгж талбарын дугаар, газрын эзэмшил, ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах зэрэг чиг үүргүүд нэмэгдсэн.

✅Геодези, зураг зүйн тухай хуульд Иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох улсын захиалга, даалгавраар болон салбарынхаа хүрээнд хийх геодези, зураг зүйн ажлыг нэгтгэх, зохион байгуулах болон геодези, зураг зүйн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргүүд нэмэгдсэн.

✅Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон түүнийг дагаж Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар батлах бөгөөд журмын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын мэдээллийн сан, дундын мэдээллийн сангуудын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Мөн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр нийслэлийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах нийтийн болон хувийн сервитут тогтоох, түүнийг бүртгэх ажлыг хариуцах зэрэг чиг үүргүүд агентлагийн чиг үүрэгт нэмэгдсэн.

✅Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д өөрчлөлт орж, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар" гэж нэмэгдсэн.

✅Иймээс Өнөөдөр /2024.01.17/-ийн МУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хяналт , шалгалт хийх нийтлэг журам батлах тухай” 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хяналт , шалгалт хийх нийтлэг журам ”, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам загвар батлах тухай” 6 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам”, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

DRAFT DECISIONS ON AMENDMENTS TO THE RESOLUTIONS OF THE GOVERNMENT OF MONGOLIA APPROVED

The amendments encompassed a revision to the Budget Law of Mongolia 2024, along with subsequent modifications to crucial legislations, including the Law on the Government of Mongolia, The Law on Land, the Law on Geodesy and Cartography, the Law on Land Payment, the law on Cadastral Mapping and Land cadaster, and the Law on Permits. 

As a result of this minor adjustment, the General Authority for Land Administration, Geodesy, and Cartography is required to undertake measures to fulfill responsibilities related to the development and implementation of policies in the areas of land administration, geodesy, and cartography. This includes tasks such as information management, inspection and monitoring, evaluation, internal audit system, statistics, as well as the management and policy formulation for information technology. Additionally, the authority is entrusted with the implementation of norms and normative documents within the sector. 

✅As a result of the amendment to the Law on Land of Mongolia, the Authority now assumes additional responsibilities, including the formulation and execution of drafts for the General Plan of the province and capital city, as well as the annual land administration plan for soums, district, and capital city. The Authority is also tasked with providing yearly reports on the location, quantity, and purpose of land, along with boundary specifications and land allocated for state special needs to the Government of Mongolia. Furthermore, the Authority is responsible for organizing confiscation proceedings in cases where the illegal structures on land owned and operated by a state-owned legal entity are confirmed.

✅ Under the Law on Cadastral Mapping and the Law on Land Cadaster, the Authority is mandated to endorse the standard, technological methods, related rules, and regulations for all categories of cadastral mapping. Simultaneously, under the Land Payment Law, the approval process of various details, including land parcels, land ownership, and use types, land base assessment circles, grades, zones, areas, amount, basic assessment of land, payer’s information, payment rates, levy procedures, and other pertinent information is required to be conducted through online and document-based form for collaboration with the Tax Authority of Mongolia for undergoing approval of procedures by Government of Mongolia. 

✅The Law on Geodesy and Cartography grants a possibility special license to citizens, organizations, and enterprises for engaging in geodesy and cartography production and services, it provisions for the consolidation and organization of geodesy and cartography work under state orders or tasks within the industry’s scope. Furthermore, the Law encompasses the implementation of state inspections related to geodesy and cartography, introducing new functions to regulate and oversee the activities. 

✅By amendments to the Law on Land, and the draft law on reducing traffic congestion in Ulaanbaatar city and providing housing to ger areas, the Government of Mongolia shall approve regulations of the Integrated National Land Management system of Mongolia, the Authority will implement control on activities, to be responsible for the operation of interdepartmental databases and shared databases. 

✅ The Agency for Land Administration and Management, geodesy, and Cartography of Mongolia which operates under the Prime Minister of Mongolia, has undergone a name change to become “The General Authority for Land Administration, Geodesy, and Cartography” as part of the restructuring of public administration organizations of Mongolia. 

✅At today’s regular session of the Government of Mongolia on 17 January 2024, the amendments to the “General Procedures for Inspections and Inspectors, approved by an annex of Government Resolution No.479, 28 December 2022 were officially endorsed. Additionally, modifications were made to the “Procedure for issuing and terminating the right of inspection State inspector as approved by Appendix 1 of Resolution No.6 dated 04 January 2023, and the “Procedure for issuing State Inspector’s license and badge, approved by Appendix 1 of the resolution.

Дээш буцах