EN

"МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО" ТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Бэлчээрийн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг бэлчээрийнх нь чанар, төлөв байдал, малчдын мал маллагааны онцлог, үр нөлөөнд үндэслэн тооцох замаар бэлчээрийн тогтвортой менежментийг хэвшүүлэх, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, хариуцлагатай үйлдвэрлэлийг төлөвшүүлэх зорилгоор энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Дээш буцах