EN

МОНГОЛЫН ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ ТТБ-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Газрын харилцааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТТБ-ын тэргүүн Г.Гантулга нар өнөөдөр /2020 оны 01 сарын 30-ны өдөр/ хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг нар оролцлоо.

Санамж бичиг байгуулснаар газрын харилцааны салбарт бусад орны сайн туршлага, инновацийг нутагшуулах, боловсон хүчнийг чадавхижуулах, салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлд төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болох юм.

Дээш буцах