EN

МОНГОЛЫН ГЕО-МЭДЭЭЛЛИЙН ХОЛБООНООС УУЛЗАЛТ, ТАНИЛЦУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Гео-Мэдээллийн холбоо болон ГЗБГЗЗГ нь гео-мэдээллийн салбарын мэргэжлийн туслалцаа, зөвлөмж өгөх, газар зүйн мэдээллийн системийн өдрийг тэмдэглэх, олон улсын хэлэцүүлэг зохион байгуулах, хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг гео-мэдээллийн салбарын үйл ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн 2019/61 тоот хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.

Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй эхний арга хэмжээ болох дараах судалгааны танилцуулгa, илтгэлүүдээ ГЗБГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд өнөөдөр 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцууллаа. Цаашид судалгаа, мэдээлэл, туршилга солилцон хамтран ажиллахаар боллоо.

  •        Гео-уулзалтын таницуулга, Монголын Гео-Мэдээллийн холбоо
  •        SENTINEL Хиймэл дагуулын мэдээ ашиглах боломжууд -  Др. Б.Баянтунгалаг /Монголын Гео-Мэдээллийн холбоо/
  •        Монгол Улсын GNSS-ийн сүлжээ, Геодинамикийн судалгаанд хэрэглэх нь  - Д.Эрдэнэзул /Одон орон, геофизикийн хүрээлэн/

Дээш буцах